АНУ-ын Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ нь дэлхийн эдийн засагт ноцтой хохирол учруулж байна

Америкийн Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ нь дэлхийн санхүү, эдийн засагт ноцтой хохирол учруулж, энэ тогтолцооны дутагдлыг илчиллээ хэмээн Хятадын Хуанцю Шибао бичжээ.
Шинэ хориг арга хэмжээ нь ОХУ-ын эрчим хүч экспортлох, гол бүтээгдэхүүн, технологи импортлох, олон улсын хөрөнгийн зах зээлд нэвтрэх боломжийг хязгаарлах зорилготой байсан ч эдгээр хориг арга хэмжээ нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд хурцадмал байдлыг үүсгэж, эрчим хүч, түүхий эдийн үнийг өсгөж, аль хэдийн хүндэрсэн дэлхийн инфляцийг улам бүр түргэсгэж байна гэж сонин нийтлэлдээ дурджээ.
Хориг арга хэмжээ нь Оросын нөлөөнд илүү өртөж буй гуравдагч орнуудын санхүүгийн байгууллагуудад асуудал үүсгэж магадгүй байна. Нэмэлт эрсдэл гарч, тодорхойгүй байдлыг бий болгож, тухайлбал, төрийн өрийг төлөхгүй байх гэх мэт эрсдэлтэй дагуулж магадгүйг мөн дурджээ.
ОХУ-ын олон зуун тэрбум долларын валютын нөөц царцаагдсан нь олон улсын валют, санхүүгийн систем, дэг журам тогтвортой, найдвартай байдалд хэдийнэ сүүдрээ тусгалаа.
Москвагийн эсрэг авсан хориг арга хэмжээ нь дэлхийн эдийн засаг доллар болон АНУ-ын санхүүгийн системээс хэт хамааралтай байдгийг илчилсэн бөгөөд бусад улс орнуудыг валютын нөөц, төлбөр тооцооны валют, төлбөрийн системийг төрөлжүүлэхийг эрэлхийлэхэд түлхэц болж магадгүй гэж уг нийтлэлд дүгнэжээ.