Оросын битүүмжилсэн хөрөнгийг барууныхан Украинд шилжүүлэх бодолтой байна гэж шинжээч Богданов мэдэгдэв. Орос Украиныг цэрэггүй болгох тусгай ажиллагаа явуулсны дараа барууны орнууд Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч эхэлсэн.
Тодруулбал, Оросын алт, валютын нөөцийн 300 орчим тэрбум ам.долларыг царцаад байгаа юм. Оросын Сангийн яамны мэдээлснээр энэ нь бараг нийт нөөцийн тал хувь аж. Үүнээс гадна томоохон аж ахуйн нэгжүүдийн гадаад дахь хөрөнгө, хувь хүмүүсийн данс, үл хөдлөх хөрөнгө мөн хязгаарлалтад багтаад байна.
“Оросын банкны хувьд активыг нь царцаах нь рублийн ханшийг дэмжих зорилгоор гадаад валютын интервенц хийх, гадаад өр төлбөрийг барагдуулах нөөцөө ашиглах зэрэг үйл явцыг хязгаарлаж байна гэсэн үг юм.
Төвбанк одоо эдийн засгаа хамгаалах хууль эрх зүй, улс төрийн асар том ажилтай тулгарч байна. Нөхцөл байдлыг тэнцвэржүүлэх үүднээс ОХУ Төв банкны тэргүүн Набиуллинаг албан тушаалд нь үлдээж, “алдаанууд дээр ажиллах” үүрэг өгсөн талаар шинжээч мэдэгджээ.
Төв банкны одоогийн тэргүүн Эльвира Набиуллинагийн бүрэн эрхийн хугацаа зургадугаар сард дуусч байгаа ч өнгөрсөн Баасан гаригт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түүнийг энэ албан тушаалд эргүүлэн томилох саналыг Төрийн Думд өргөн мэдүүлжээ.
Харин шинжээч Богданов ОХУ мөнгөө алдахгүйн тулд хилийн чанад дахь хөрөнгийн талаар гарч байгаа шийдвэр бүрт идэвхтэй хариу өгч байх ёстой. Гадаадын болон олон улсын шүүхэд нэн даруй нэхэмжлэл гаргаж, шийдвэр бүрийг эсэргүүцэх жишиг бий болгох шаардлагатайг анхааруулжээ.
Шинжээч Төв банкинд ийм үйлдэл хийхэд хангалттай нөөц, туршлага бий гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Эх сурвалж: RIA
2 comments
Луйварчин Америк. Америкууд дайн едееж турхирчихаад хориг нэрээр луйвар хийж менге олдог аргатай.
Adgiin muu bhaas yah be ugaasaa eh ornoosoo uravsan zugtaj garsan luivarchin shuu dee muu argaar amidardag satanuud . . . Tsus sorogchuud