Авлигатай тэмцэх газраас 2020 онд Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн шүүгч С.Төмөрбатад холбогдох албан бичгийг үндэслэн Шүүхийн сахилгын хороо өнгөрсөн онд сахилгын хэрэг үүсгэн шалгажээ.
Тус хороо уг асуудлыг Пүрэв гарагт хэлэлцсэн байна.
Хуралдаанаар нотлох дүгнэлтийг хянан хэлэлцээд шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, шүүгч С.Төмөрбатыг шүүхийн тухай хуулийн 52-р зүйлийн 52.1, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь хэсэгт заасны дагуу огцруулах шийтгэл оногдуулжээ.
Шүүгч С.Төмөрбатыг хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй гэдгийг тухайн үед АТГ мэдээлж байсан юм.
Шүүхийн тухай хуулийн заалт:
52 дугаар зүйл.Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
52.1.Шүүгч Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй.
57.1.7.энэ хуулийн 50.1.6, 50.1.10, 50.1.12, 50.1.23, 50.1.39, 52.1-д заасан зөрчилд хаалттай сануулах, эсхүл нээлттэй сануулах, эсхүл цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах, эсхүл шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах, эсхүл огцруулах;
Эх сурвалж: Шүүхийн сахилгын хорооны Ажлын алба
Нэмэлт мэдээлэл: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат нь Салхитын мөнгөний ордын гэх хэрэгт холбогдон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа нас барсан Гавьяат хуульч Л.Бямбаа агсны хүү юм.
Тэрбээр гэр бүлийн хамт биедээ их хэмжээний бэлэн мөнгөтэйгөөр тус улсын хилээр нэвтрэх гэж байсан аж. 2019 оны зургаадугаар сарын 27-нд гэр бүлийн хамт биедээ их хэмжээний бэлэн мөнгөтэйгөөр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор ОХУ гарч, цаашаа АНУ-д нэвтэрч сураггүй болсон юм.
Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа 2019 оны зургаадугаар сарын 26-нд 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зарлиг гаргасан бөгөөд түүний нэг нь С.Төмөрбат байсан юм.
5 comments
Olj irdeggui yumuu tegeed
Ингээл болоо юу? Энэ шүүгчийн ард олон авилгалч шүүгч бгаа
Olj avchiraad shuusiin shahaad uguuch daanch chadahgui l de uursduu holbogdochih geed
Эхлээд оргуулна одоо огцоруулна энэ төр шүүх хууль хяналт прокурор үнэн арчаагүй болж дээ нэг муу нусан бууд доромжлуулаад л гударсан мөнгөнөөс нь шаачихлаа л даа ШЕЗ нь
За больж үзээ…барийл гэвэл баришдээ