Microsoft болон Финландын эрчим хүчний Fortum компаниХельсинк хотноо хамтарсан төсөл явуулахаа зарлалаа. Төслийн хүрээнд корпорацийн мэдээлэл боловсруулах, хадгалах төвийн серверүүдийн ажиллагааны үеэр гардаг илүүдэл дулааныг төвийн дулааны систем рүү шилжүүлэх юм байна.
Компаниуд үүнийг дулааны эрчим хүч ашиглалтын дэлхийн томоохон төсөл гэж хамтарсан мэдэгдлээрээ зарлажээ. Гэхдээ үүнийг эхлэхийн тулд Microsoft дахиад боловсруулалтын төв байгуулах шаардлагатай. Барилгууд хорт хаягдалгүйгээр боловсруулсан эрчим хүч ашигладаг болно гэдэгт тус компани итгэлтэй байна. Серверээс гарах дулааныг цуглуулах, дамжуулахын тулд Fortum компанийн эзэмшдэг төвлөрсөн дулааны дэд бүтцийг ашиглана.
Энэ нь 900 км үргэлжилсэн газар доорх хоолой бөгөөд үүний тусламжтайгаар Эспоо, Куаниайнен хотуудын 250 мянган хэрэглэгчийг дулаанаар хангадаг байна. Финландын компанийн тэргүүн Маркус Раумано “Уг төслийн ачаар хорт хаягдлын ялгаралтыг жилд 400 мянган тонноор бууруулна” гэжээ. Тэгвэл Финландын Ерөнхий сайд Санна Марин энэ төсөлд оролцоход алдах зүйлгүй гэсэн байна.
Эх сурвалж: MIR24