В.Зеленский “ОХУ-тай хэлэлцээр хийх хамгийн зөв газар бол Иерусалим” хэмээн дахин мэдэгджээ
2022-03-21 12:40

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Иерусалимыг Оростой хэлэлцээ хийх хамгийн тохиромжтой газар хэмээн дахин мэдэгдлээ. Тэрээр энэ тухайгаа видео мессежээр хэлсэн байна. Мөн тэрбээр Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннетт Украин, ОХУ-ын хоорондын хэлэлцээг зохион байгуулахад зуучлахыг оролдож байгааг онцолжээ.
Владимир Зеленский “Бид эрт орой хэзээ нэгэн цагт Оростой ярилцаж эхэлнэ. Эдгээр хүчин чармайлтад талархаж байна. Магадгүй Иерусалим бол амар амгаланг олох хамгийн зөв газар юм “гэсэн байна.
В.Зеленский өмнө нь Орос, Украины төлөөлөгчдийн хоорондын хэлэлцээг үргэлжлүүлэх шаардлагатай. ОХУ-тай хийсэн хэлэлцээний үр дүнд Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээх цаг болсон хэмээн мэдэгдэж байсан юм.
Эх сурвалж: INTERFAX