Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймагт очжээ

2022-03-21 11:541min0
04

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гуравдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллах гэж байна. Засгийн газраас улс орны хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг УИХ-аар батлуулан хэрэгжүүлж эхэлсэн.

Тэрбээр энэхүү бодлогоо 21 аймгаар тойрч ард иргэддээ танилцуулж буй бөгөөд казах түмний хаврын баяр Наурызыг тохиолдуулан Баян-Өлгий аймагт хүрэлцэн очжээ. Ерөнхий сайд Баян-Өлгий аймгийн ард иргэдтэй уулзаж, гуравдугаар сарын 22-нд болох Наурызын баярын арга хэмжээнд оролцох юм байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй