Монгол Улсад литр бензиний үнэ $0,995 гэдгээрээ дэлхийн хамгийн хямд бензинтэй орнуудын жагсаалтын 45-д бичигдэж байна. Харин АНУ (литр нь $1,239) 170 байраас 83 дугаар байранд орсон бол Орос (литр нь $0,431) 11-т явна.

Гуравдугаар сарын 14-ний байдлаар хямд бензинээрээ тэргүүлж буй орнуудад Венесуэл (литр нь $0,025), Ливи ($0,032), Иран ($0,051) орж байна. Араас нь Сири, Алжир, Ангол, Кувейт, Казахстан, Нигери, Туркменистан бичигджээ. Хамгийн үнэтэй бензинтэй орноор Хонконг ($10,898), Монако ($9,375) Нидерланд ($9,205) орсон байна.

Тус портал сарын орлогоос автомашины 40 литр түлш авахад зарцуулдаг мөнгөний хувийг ч мөн тооцсон байна. Энэ үзүүлэлтээр АНУ 4-т ордог бол Орос 17-д орж байна.

Эх сурвалж: Globalpetrolprices

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн