Одон медалийг хавтгайруулан тараахгүй байх хуулийн төслийг боловсруулж эхэлжээ

2022-03-21 10:201min2
11

УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд одон медалийг хавтайруулан тараахгүй байх хуулийн төслийг санаачилсан талаараа цахим хуудастаа бичжээ. Одоогоор хуулийн төслөө боловсруулж байгаа бөгөөд олон нийтийн саналаыг@Mongol_huu DM хаягаар авна гэжээ.

Боловсруулж дууссан хуулийн төслөө энэ хаврын чуулганы хугацаанд УИХ-д  өргөн барихаар ажиллаж байгаа гэнэ. Хуулийн төсөлд цэрэг, хүчний байгууллагын цолыг хэвээр үлдээн, шагналыг цөөлж чанаржуулахаар (олговол мөнгө дагалдуулах) тусгаж байгаа” гэжээ.

Мөн тэрбээр энэ хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлт үргэлжилж, гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөхийн тулд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад анхаарлаа хандуулж, мэдээлэл хийсээр байгаа юм.

2 сэтгэгдэлтэй

  • Эмээ

    2022-03-21 11:48 at 11:48

    Тараахаа тараасөөн хар цэрэг ээ.

    Хариулах

  • Зочин

    2022-03-21 14:39 at 14:39

    Нэг хоёр жил лангуу түрээсэлсэн нөхдөөс эхлээд юу ч хийж бүтээгээгүй залхуучууд хүртэл энгэртээ алтангадас гялалзуулж явдаг болж. Мэдээж эзнээ олсон шагнал бол сайхан л даа

    Хариулах

Эмээ сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй