УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд одон медалийг хавтайруулан тараахгүй байх хуулийн төслийг санаачилсан талаараа цахим хуудастаа бичжээ. Одоогоор хуулийн төслөө боловсруулж байгаа бөгөөд олон нийтийн саналаыг@Mongol_huu DM хаягаар авна гэжээ.
Боловсруулж дууссан хуулийн төслөө энэ хаврын чуулганы хугацаанд УИХ-д өргөн барихаар ажиллаж байгаа гэнэ. Хуулийн төсөлд цэрэг, хүчний байгууллагын цолыг хэвээр үлдээн, шагналыг цөөлж чанаржуулахаар (олговол мөнгө дагалдуулах) тусгаж байгаа” гэжээ.
Мөн тэрбээр энэ хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлт үргэлжилж, гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөхийн тулд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад анхаарлаа хандуулж, мэдээлэл хийсээр байгаа юм.
2 comments
Тараахаа тараасөөн хар цэрэг ээ.
Нэг хоёр жил лангуу түрээсэлсэн нөхдөөс эхлээд юу ч хийж бүтээгээгүй залхуучууд хүртэл энгэртээ алтангадас гялалзуулж явдаг болж. Мэдээж эзнээ олсон шагнал бол сайхан л даа