Мета корпорацийн (Фэйсбүүк) хэвлэлийн төлөөлөгч Энди Стоун дөрөвдүгээр сарын 10-нд Facebook болон Instagram нь зарим орны хэрэглэгчдэд Оросын цэргүүдийн эсрэг хүчирхийлэлд уриалахыг түр зөвшөөрнө хэмээн мэдэгдсэний хариуд ОХУ барууны мэдээллийн хэрэгсэл ВВС болон Facebook-ийн хандалтыг хязгаарлах шийдвэр гаргаж байв.
Орост олон нийтийн сүлжээг хаасны дараа Америкийн Брейтбарт порталын уншигчид сүүлийн өдрүүдэд идэвхитэй ярилцаж, Оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нэвтрэх боломж хязгаарлагдмал тул Роскомнадзор Facebook-ийг хаах шийдвэр гаргасан тухай мэдээнд тайлбар хийж эхэлсэн байна.
Брейтбарт порталын уншигчид АНУ-д мөн Facebook-ийг хориглохыг уриалж, Мета АНУ-д үйл ажиллагаагаа явуулсаар байгаад харамсаж байгаагаа илэрхийлжээ.
Уншигчдын нэг Хиллари Исалозер “Манай улсад Фэйсбүүк, Твиттерийг нэгэн зэрэг хаасан ч болоосой” гэсэн бол Триггерхаппи Ранч “Facebook бол АНУ-ын тагнуулын аппаратын нэг хэсэг” хэмээн үзэж байгаагаа мэдэгджээ.
Мөн 2020 оны сонгуульд Цукербергийн гүйцэтгэсэн үүрэг болон Трампыг хэрхэн шалгаж байсныг нягтлан шалгах хэрэгтэй гэсэн байр суурь ч орж ирсэн бол зарим хүн Орос болон бусад улс орнууд Facebook, Twitter, Google болон бусад компаниудыг эрүүгийн хариуцлагад татаж, тэднийг дампууруулах их хэмжээний торгууль тавих ёстой хэмээн бодож байгаагаа тэмдэглэжээ.
Брейтбарт портал сайтыг 2007 онд консерватив тоймч, бизнес эрхлэгч Эндрю Брейтбарт үүсгэн байгуулсан бөгөөд тус сайтад хуйвалдааны онол зэрэг шуугиан тарьсан материалууд нийтлэгддэг юм. 2016 оноос тус сайт Дональд Трампын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг дэмжигчдийн цуглардаг газар, виртуаль орчин болсон байна.