Олон улсын ойн өдөр тохиож байна
2022-03-21 09:17

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 2012 оноос эхлэн жил бүрийн 3 дугаар сарын 21-ний өдрийг олон улсын “Ойн өдөр” болгон тэмдэглэж байна. Энэхүү ой модоо хамгаалах өдрөөр ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд ойн ач холбогдол, үүргийг дүгнэж, ойн нөөцийн төлөв байдлыг сайжруулахад улс орнуудын анхаарлыг хандуулдаг.
“ОЛОН УЛСЫН ОЙН ӨДӨР” жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдөр тохиодог. Энэ өдрийг ойн олон талт ач холбогдлыг ухуулан, сурталчлан таниулж тэмдэглэдэг уламжлалтай.



