Францын Сангийн яам ОХУ-ын Төв банкны 22 тэрбум еврогийн хөрөнгийг царцаажээ

2022-03-21 08:521min1
05

Франц улс Оросын Төв банкны 22 тэрбум еврогийн активыг битүүмжиллээ гэж тус улсын Эдийн засаг, сангийн сайд Бруно Ле Майр мэдэгджээ. Тэрбээр,  “Бид ОХУ-ын Төв банкны 22 тэрбум еврогийн хөрөнгийг битүүмжиллээ. Үүнээс гадна бид Францын байгууллагуудын хувийн хүмүүсийн дансанд байсан 150 сая еврогийн хөрөнгийг битүүмжилсэн” хэмээн RTL радиогоор мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр ОХУ-ын Франц улс дахь хагас тэрбум еврогийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжилжээ.

Хоёрдугаар сарын 24-нд Орос Украиныг цэрэггүйжүүлж ажиллагааг эхлүүлсэн. Зэвсэгт хүчнийхэн зөвхөн цэргийн дэд бүтэц болон Украины цэргүүдийг онилж байна хэмээн мэдэгдэж байгаа ч хоёр талд хохирогчид гарч ирж байгаа. Барууны олон орон ОХУ-ын эсрэг томоохон хэмжээний хориг арга хэмжээ авч, юуны түрүүнд Төв банк зэрэг банкны салбар, өндөр технологийн бүтээгдэхүүн нийлүүлэх үйл ажиллагааг зогсоосон бол ОХУ-аас барууны компаниуд олноор гарч байгаа юм.

Кремль эдгээр арга хэмжээг бусадтай адилгүй эдийн засгийн дайн хэмээн нэрлэсэн бөгөөд Төв банкнаас валютын захын байдлыг тогтворжуулах арга хэмжээ авч байна.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров барууны компаниуд асар их дарамт шахалтын дор ОХУ-тай хамтран ажиллахаас татгалзах алхам хийсэн ч Москва эдийн засгийн бүх асуудлыг шийднэ гэсэн бол Ерөнхийлөгч В.Путин “Оросыг барьж, сулруулах бодлого нь барууны урт хугацааны стратеги байсан ч энэхүү хориг арга хэмжээ нь дэлхийн эдийн засагт бүхэлдээ ноцтой нөлөө үзүүлнэ. АНУ болон Европын холбоо ОХУ-ын өмнө хүлээсэн үүргээ бодитоор биелүүлээгүй тул гадаад валютын нөөцийг нь царцаасан” хэмээн мэдэгдээд байгаа юм.

Эх сурвалж: RIA

1 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2022-03-21 09:42 at 09:42

    ЭНЭ БОЛ ДАЙНААС ЯЛГААГҮЙ ДАЙСАГНАЖ БАЙГАА АСУУДАЛ.Угтаа бол Францад ямар ч хүртээлгүй асуудал юм.

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй