Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч Б.Ариунзаяаг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тэгвэл түүний хилийн хоригийг цуцалсан байна. Тодруулбал шүүхээс Б.Ариунзаяагийн нэр, зургийг хуурамчаар ашиглаж, цахим сүлжээнд худалд мэдээлэл түгээж байсан нь тогтоогдсон учир ийнхүү хилийн хоригийг цуцалсан талаар эх сурвалж мэдээлэв.
Тэрээр бусадтай зүй бус харилцсан үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагаас шүүхэд хүргүүлсэн Б.Ариунзаяад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, мөн тодорхой хүнтэй уулзахыг хориглох буюу хохирогч М болон түүний ар гэрийнхэнтэй уулзахыг хориглох” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг ирүүлснийг хянан хэлэлцэж хилийн хориг тогтоогоод байсан юм.
4 comments
эцэг нь тийм охин нь ийм байхад хэн хуурамч хаягнаас халдах вэ дээ
Хуурамч хаягийг тодорхойлох боломжгүй. Хоригийг цуцалсан нь үнэн бол 1. шүүх хуулийн байгууллага авлигад идэгдсэнийг гэрчилж байна, 2. Хуулиа мэдэхгүй яаран хориг тавьсан байна гэж ойлгогдохоор байна даа.
Жүжиг
Сайн хахууль өгч дээ шүүхэд.