АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Украинд явуулж буй тусгай ажиллагаатай холбогдуулан Орос Хятадаас цэргийн тусламж хүссэн гэх мэдээллийг Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лицянь үгүйсгэсэн талаар Блүүмберг мэдээллээ.
Жао Лижиан Даваа гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр “АНУ-ын зүгээс гарч байгаа мэдээлэл нь ташаа мэдээлэл” гээд Хятад улс талуудын хооронд энхийн хэлэлцээ хийж, Украины хурцадмал байдлыг намжаахыг дэмжиж байна. Бид хурцадмал байдлыг улам хурцатгахгүй, харин дипломат аргаар зохицуулах ёстой” хэмээн мэдэгджээ.
Ням гаригаас Даваа гаригт шилжих шөнө “Файнэншл таймс” сонин Америкийн албаны хүнээс иш татан Орос улс Украин дахь “тусгай ажиллагаа”-ыг дэмжихийн тулд Хятадаас цэргийн техник болон бусад тусламж хүссэн гэж мэдээлээд байгаа. Энэ мэдээнд Цагаан ордон одоогоор тайлбар хийгээгүй байна.
1 comment
Ийм л хог шаарнууд. Ардчилал гэдэг нэр Америкийн өнгөлөн далдлалт. Зүгээр л нэр гэж үнэн юм байна