Орос, Украины дөрөв дэх удаагийн хэлэлцээ онлайнаар эхэллээ
2022-03-14 18:39

Орос, Украины дөрөв дэх удаагийн хэлэлцээ онлайнаар явагдаж байна. Энэ тухай Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Михаил Подоляк өөрийн Telegram сувагтаа мэдэгдэв.
Энэ талаар Михаил Подоляк “Хэлэлцээрийн дөрөв дэх шат эхэллээ. Энх тайван тогтоох, гал зогсоох, цэргээ нэн даруй гаргах, аюулгүй байдлын баталгааны тухай асуудлыг хэлэлцэнэ, хэцүү яриа байх болно” хэмээн бичсэн байна.