Америкийн такси захиалах, хоол хүргэлтийн үйлчилгээ эрхэлдэг “Uber Technologies” компани автомашины шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор 3-р сарын 16-наас эхлэн үйлчлүүлэгчдээсээ нэмэлт хураамж авч эхэлнэ хэмээн мэдэгдэв.
Такси захиалахдаа нэмэлт хураамж нь маршрут бүрт $0.45-0.55, хоол захиалах үед (Uber Eats үйлчилгээ) $0.35-0.45 болсон байна. Муж бүрт шатахууны үнэ харилцан адилгүй нэмэгдсэн учраас төлбөрийн хэмжээ мөн харилцан адилгүй байх аж.
Тус компани хүлээн авсан мөнгийг жолооч, шуудан зөөгч нарт бүрэн шилжүүлж, бензиний зардлаа нөхөх гэнэ. Мөн цагийн хураамжийг зайнаас үл хамааран чиглэл бүрт тогтоож байгаа аж. Салбарын ажиглагчдын үзэж байгаагаар жолооч нар урт аялалаас илүү богино зайны аяллыг илүүд үзэж болзошгүй гэж The Wall Street Journal бичжээ.
АНУ-ын Эрчим хүчний яамны Эрчим хүчний мэдээллийн албаны мэдээлснээр, хоёрдугаар сард шатахууны үнэ жилийн өмнөхөөс 38 хувиар өссөн байна. Нэг галлон бензиний дундаж үнэ мягмар гаригт дээд амжилт тогтоож, есөн өдрийн дотор бараг 18%-иар өссөн байна.