Хүүхэд өдөрт дор хаяж 60 минут биеийн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай. Ингэхэд та яагаад хүүхэдтэйгээ хамт хөгжилдөж болохгүй гэж? Оройн хоолны дараа гэр бүлээрээ хамтдаа алхах, эсвэл сэлэх гм зүйлсийг төлөвлө. Түүнчлэн, гэнэтийн боломжуудыг ч алдахгүй байх нь зүйтэй. Жишээ нь, хүүхдийн чинь дуртай дуу хөгжим телевиз, радиогоор явах үед бүгд босож дагаж бүжиглэх гэх мэт. Дэлгэцийн өмнө хөдөлгөөнгүй өнгөрөөдөг цагийг нь аль болох багасгаж, биеийн идэвхтэй хөдөлгөөн шаарддаг тоглоом наадамд зарцуулах цагийг нэмэгдүүлэхэд анхаар. ДЭМБ-аас 2-4 насны хүүхэд өдөрт 1-ээс илүүгүй цагийг дэлгэцийн өмнө өнгөрөөх нь зүйтэй гэж зөвлөсөн байдаг.
Эрүүл хоол хүнс, биеийн идэвхтэй дасгал хөдөлгөөнийг өдөр тутмын хэвшмэл үйл ажиллагаа болгон заншуулах нь хүүхдийн хөгжил, эрүүл мэндийг дэмжихээс гадна эерэг, эрүүл сонголтыг хийх насан туршийн чадварыг төлөвшүүлэхэд тусалдаг.