Оросын нэрт зурхайч “Телеграф”-т В. Путин 1-3 сарын дараа үхнэ гэсэн мэдээлэл оруулжээ

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин 1-3 сарын дараа үхнэ. Дээр нь сар юм уу сар хагасын дараа ОХУ-ын газар нутагт ноцтой дайн дэгдэнэ гэж аюулгүйн үүднээс нэрээ нууцлахыг хүссэн Оросын нэрт зурхайч “Телеграф”-т мэдээлжээ.
Тэрбээр Украины эсрэг дайн дэгдсэний дараагаас л Путины хувийн зурхайг гаргаж эхэлсэн байна. “Владимир Владимирович удахгүй үхэхээс зайлсхийх аргагүй. Өвчнөөр юм уу хүчирхийллийн аль нэгээр нь үхнэ.
Халдлагад өртөх, цэргийн цохилт, өөр юу болохыг хэлэх хэцүү” хэмээн зурхайч тэмдэглэжээ. Олон шинжээч Путиныг түлхэн унагаснаар Украины дайн төгсөнө гэж үзэж буй. Харин зурхайч илүү ноцтой аюулыг хэлсэн нь Оросын газар нутаг дээр дайн дэгдэнэ гэсэн юм. “Би гал, сүйрэл, олон үхэл харж байна. Тэр дундаа хамгийн том Москва, Санкт-Петербург болон орон даяар харж байна” хэмээн зурхайч хэлжээ.
Тэрбээр дайныг сар, сар хагасын дараа гарна гэжээ. “Би улс төр сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ Орост гарах дайны шалтгаан нь Украины эсрэг кампанит ажиллагаа болно. Энэ дайн манай газар нутаг руу шилжинэ. Яаж бид НАТО-той холбогдохыг би мэдэхгүй, ямар ч л байсан тэд хариу өгөх болно. Иргэний дайн болж хувирах эсэргүүцлийн жагсаал, өөр зүйл ч байж магадгүй.
Гэхдээ харамсалтай нь Оросын эрх баригчдын үйл ажиллагаа манай улсад дайсагналд хүргэж болзошгүй” хэмээжээ. Украины эсрэг амжилтгүй дайн явуулсны үр дагавраар Оросын дээд түвшнийхэнд дургүйцэх хүмүүс гарна гэжээ.
Түүнчлэн Путин үхэл, эсвэл төрийн эрхнээс зайлуулснаар ОХУ-д дайн дэгдэхээс сэргийлэх үү гэхэд “Харамсалтай нь тийм. Харамсалтай л байна. Яагаад гэвэл би улсынхаа Ерөнхийлөгчийг үхнэ гэж ярихад таагүй байна. Гэхдээ Украины эсрэг дайн дэгдээсэн Путинд ойрын нэг сард ямар нэгэн юм болбол Орост дайн гарахгүй. Украины дайн ч дуусах магадлал өндөр.
Ийм зүйл ярихад хэцүү л байна. Гэхдээ гуравдугаар сарын эхээр хоёр оронд зориулан гаргасан зурхайн дээр ингэж бууж байна”гэжээ. Зурхайч ойрын хугацаанд ОХУ-аас гарахаар төлөвлөж байна. Учир нь тэрбээр дайны хохирогч болохыг хүсэхгүй байгаа аж.
Эх сурвалж: TELEGRAF