“Жаст групп“-ын захирал асан Ш.Батхүү нарын гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2022.03.14/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлэх гэж байна.
Тодруулбал, Ш.Батхүү нарын нэр бүхий зургаан шүүгдэгчид холбогдох хэрэг урьд нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2020 оны аравдугаар сарын 22-ны өдөр хэлэлцэгдэж, шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нарыг цагаатгаж, шүүгдэгч Ч.Ганзориг, Г.Амарбат, Б.Мөнхжаргал нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч Ш.Батхүүд 8 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхээр хянагдаж, Улсын дээд шүүхээс уг хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг.
Сануулахад, энэ хэргийн хариуцагч Г.Алтан өнгөрөгч хоёрдугаар сарын 28-ны өдөр өвчний улмаас нас барсан юм.
1 comment
Ялзарсан шүүхийн дампуурсан хэргүүд дуусдаггүй. Шүүхийнхэний үнэн нүүр төрх. Хүний кармаруу өнгийсөн шуналтнуудаар дүүрсэн.