АН-ын даргад нэр дэвшигч Х.Баттулга, Ерөнхий сайдын зөвлөхийн ажлаа хүлээлгэж өгнө

2022-03-14 11:00
6e102cbddfc4954306c5c4ebf61a6d1a

Ардчилсан намын даргад нэр дэвшихээр Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар бүртгүүлээд байгаа. Харин намын даргад нэр дэвшигчдийн сурталчилгаа нь энэ долоо хоногийн Лхагва /2022.03.16/ эхлэх бөгөөд Х.Баттулга үүнээс өмнө Ерөнхий сайдын зөвлөхийн ажлаа өгөхөөр тохирсон гэх мэдээлэл ч байна.  Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх нь төрөөс ямар нэгэн хангамж эдэлдэггүй аж.