АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Орос руу долларын дэвсгэрт оруулахыг хориглосон зарлигт гарын үсэг зурлаа

2022-03-12 12:37
10

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Орос руу долларын дэвсгэрт оруулахыг хориглосон зарлигт гарын үсэг зуржээ. Уг тушаалд “АНУ болон Америкийн хувь хүмүүс хаана ч байсан ОХУ-ын удирдлага болон ОХУ-ын нутаг дэвсгэрт байгаа аливаа этгээдэд долларын дэвсгэрт экспортлох, дахин экспортлох, худалдах, нийлүүлэхийг шууд болон шууд бусаар хориглоно” хэмээн заажээ.

Гуравдугаар сарын 2-нд Европын холбооноос еврогийн мөнгөн дэвсгэртийг Орос руу экспортлох, импортлохыг хориглосон байгаа. Зөвхөн ОХУ-д ирсэн иргэд, дипломат төлөөлөгчийн газар, хууль ёсны халдашгүй эрхтэй олон улсын байгууллагуудад онцгой тохиолдол хэрэглэх шийдвэр гаргасан байгаа билээ.