Вашингтонд суугаа ОХУ-ын Элчин сайд химийн зэвсгийн талаарх АНУ-ын мэдэгдлийг Оросыг чөтгөр болгох гэсэн оролдлого гэжээ

2022-03-12 14:03
11

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс “Орос улс Украинд химийн зэвсэг ашиглах гэж байна” хэмээн мэдэгдсэний хариуд Вашингтонд суугаа ОХУ-ын Элчин сайд Антонов тайлбар хийжээ.

Элчин сайд Антонов химийн зэвсгийн талаарх АНУ-ын мэдэгдлийг “Оросыг чөтгөр болгох гэсэн оролдлого” юм хэмээн мэдэгдээд “Оросыг ингэж буруутгах нь үнэ цэнэгүй зүйл. Америкийн албан тушаалтан урьдын адил ямар ч нотлох баримт гаргаж өгсөнгүй. Энэ бол манай улсыг чөтгөр болгох гэсэн ээлжит оролдлого” хэмээн мэдэгджээ.