Хятад улс Ухань хотод COVID-19 тахал эхэлснээс хойшхи хамгийн том коронавирусын дэгдэлттэй тулгарч байна гэж Financial Times мэдээлэв. Гуравдугаар сарын 11-нд тус улсад сүүлийн хоёр жилд анх удаа уг өвчний 1100 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Долоо хоног хүрэхгүй хугацааны өмнө тус улсад өдөрт 300 хүрэхгүй хүн өвчилж байсан юм.
Орос, Хойд Солонгостой хиллэдэг Жилин мужийн төв Чанчунь хотод 23 тохиолдол бүртгэгджээ. Эрх баригчид 9 сая хүн амтай хотыг нэн даруй хорио цээрийн дэглэмд оруулаад байна.
Бээжингийн COVID-19-ийн эсрэг хилээ хаах, хотуудыг хоригт оруулах, олон нийтийг хамарсан шинжилгээ хийх, халдвар илэрсэн үед өвчтэй хүмүүсийн хавьтлыг сайтар хянах арга хэмжээ авч байгаа бөгөөд эрх баригчид хотын иргэдийг гэртээ байхыг уриалж, 1200 ортой гурван түр эмнэлэг барьж эхэлжээ.