АНУ Песковын эхнэр болон насанд хүрсэн хүүхдүүдийн эсрэг хориг арга хэмжээ авахаа мэдэгдлээ

2022-03-12 12:151min0
Salvador Dali. The Magic Art exhibition opens at Moscow Manege

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын эхнэр, насанд хүрсэн хүүхдүүд, мөн ОХУ-ын Төрийн Думын 12 гишүүний эсрэг хориг арга хэмжээ авч байна гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Тэрбээр, ОХУ-ын Төрийн Думын 12 гишүүнийг Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх ажиллагааг удирдан явуулсан хэмээн тайлбарлажээ.

Д.Песков 2015 оноос хойш уран гулгагч Татьяна Навкатай гэрлэсэн. Песков таван хүүхэдтэй бөгөөд АНУ-ын Сангийн яам мэдэгдэл хийхдээ Д.Песковын хүүхдүүд болох Татьяна Навка, Николай, Елизавета Песков нарын эсрэг хориг арга хэмжээ авч байгааг мэдэгджээ.

Песков өөрөө энэ сарын 3-нд АНУ-ын хориг арга хэмжээнд орсон. Түүний эсрэг бүрэн хориг арга хэмжээ авсан бөгөөд энэ нь хэрэв байгаа бол түүний АНУ дахь хөрөнгө, өмчийг хаасан гэсэн үг юм.

Эх сурвалж: INTERFAX

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй