Монголбанкнаас Капитал банкийг татан буулгах шийдвэр гаргаж, Банкны эрх хүлээн авагчийг томилсон билээ. Үүнээс хойш гурван жилийн хугацаанд хийсэн ажлын талаар Банкны эрх хүлээн авагч нараас мэдээлэл хийлээ.
Банкны эрх хүлээн авагч Т.Дэлгэрхүү: Капитал банкийг татан буулгаснаас хойш гурван жилийн хугацаанд төрийн 26 байгууллагын 108.7 тэрбум төгрөг, ААН, иргэдийн 130.1 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулаад байна. Одоо төрийн хоёр байгууллага, гурван иргэний өр төлбөр үлдээд байгаа. ЭМДС, НДС-ийн өр төлбөрөөс мөнгөн хөрөнгөөр 16.6 тэрбум, хөрөнгөөр 61.5 тэрбум нийт 78.1 тэрбум төгрөгийг барагдуулсан. Одоо тус хоёр сан руу 22.4 тэрбум төгрөг шилжүүлэх ажил үргэлжилж байна.
Капитал банкинд 6912 зээлдэгчийн 241 тэрбум төгрөгийн зээл байсан. Үүнээс 746 зээлдэгчийн 152.7 тэрбум төгрөгийн зээлийн өр үлдсэн. Үүнээс 94.5 хувь буюу 530 зээлдэгчийн 144.3 тэрбум төгрөгийн зээл нь чанаргүй ангилалд багтсан байна. Бүх чанаргүй зээлүүдийг шүүхэд шилжүүлж, шүүхээр шийдсэн. Шийдвэрийг ШШГЕГ төлөвлөгөө гаргаж гүйцэтгэхээр болж байна. Зарим чанаргүй зээлдэгчид нас барж, зарим нь сураггүй алга болсон. Ерөнхийдөө орж ирэх орлогууд бүгд төрийн хоёр сан руу орно.
Мөн банкны өмнөх удирдлагууд Капитал банкийг хохироосон байж болзошгүй үйлдлийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар болон Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгаж байна.
6 comments
Tegeed zeeldegch Nas barahdaa ter olon ter bumiig abaad ybtcan yum uu.Vldsen Ed hiring n yaatcan yum be.Ulsiig hohirolgvi bolgoh estoi yum bish vv.
Т. ДЭЛГЭРХҮҮ ГЭХ ЭТГЭЭД ХУУЛЬ БУС ЗҮЙЛ ИХ ХИЙЖ БАЙГАА . УДАХГҮЙ ЭНЭ ЭТГЭЭДЭЭР ХОХИРОЛ ТӨЛҮҮЛЭХЭЭР АСУУДАЛ ТАВИХ БОЛНО. ИХ ШУНАЛТАЙ,ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ ТАЛААР МЭРГЭШСЭН ЭТГЭЭД БАЙНА БИЛЭЭ.
Зээлдэгч нь нас барсан ч барьцаа хөрөнгө нь үлддэггүймүү аваад авсандаа орчжуу
Банк ар гэрийг нь зүгээр орхидог гэж үү?
Сураггүй алга болно гэж юу гэсэн үг вэ? Орчин үед тийм юм байхгүй тэнэг юм битгий яриад байгаарай! Ажлаа сайн хийж чадахгүй олон юм яриад байгаа нөхдүүдэд арга хэмжээ ав! Үхсэн байсан ч зээлдүүлсэн нөхдүүдээр нь төлүүл!
Өвөө үхлээ зээлийн үлдэгл йг үр хүүхэд нь төлдөг