Цагаан ордон ОХУ-ын Украин дахь цэргийн ажиллагааны эсрэг хориг арга хэмжээ авах санааг хэлэлцэж байна гэж Bloomberg лхагва гаригт мэдээлэв. Энэ удаагийн хоригийг АНУ-ын засаг захиргаа Оросын төрийн мэдлийн, ураны “Росатом” корпорацын эсрэг тавихаар хэлэлцэж байгаа бөгөөд тус агентлагийн мэдээлснээр, одоогоор Цагаан ордон ийм алхам хийсний үр дагаврыг үнэлж байгаа бөгөөд одоогоор шийдвэр гараагүй байна.
Баяжуулсан ураны 35 орчим хувийг Оросын төрийн корпораци дэлхийн зах зээлд нийлүүлдэг тул “Росатом”-ын эсрэг хориг арга хэмжээ авах нь эмзэг асуудал гэж Bloomberg мэдэгдэв. Мөн тус агентлаг “Росатом”-ын эсрэг хориг арга хэмжээ нь Вашингтоны сүүлийн саруудад ажиллаж байгаа Ираны “цөмийн хэлэлцээр”-ийг (JCPOA) сэргээхэд саад учруулж болзошгүйг тэмдэглэжээ.
Эх сурвалж: INTERFAX