Украинд өрнөж байгаа үйл явдлын улмаас Оросын зах зээлийг орхисон гадаадын аж ахуйн нэгжүүдийн өмчийг хураах шийдвэр гаргавал Вашингтон харин арга хэмжээ авна гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Женнифер Псаки лхагва гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
Женнифер Псаки ОХУ-д яригдаж эхэлсэн барууны компаниудын хөрөнгийг үндэснийх болгох саналын талаар тайлбар авахыг хүссэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Эдгээр компаниудын Оросын зах зээлээс гарах шийдвэрийг бид талархан хүлээн авсан ч, тэднийг бид ийм зүйл рүү түлхээгүй. Хэрэв ОХУ-ын эрх баригчид ийм шийдвэр гаргавал бид гарцаагүй. арга хэмжээ авна. Гэхдээ өнөөдрийг хүртэл ийм зүйл болоогүй байна” хэмээн хариулжээ.
Үүний зэрэгцээ Цагаан ордны төлөөлөгч Псаки АНУ-аас ОХУ-ын эсрэг авч буй хориг арга хэмжээ нь жирийн орос иргэдэд бус тус улсын удирдлагад шахалт үзүүлэх зорилготой гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ Псаки хориг арга хэмжээ нь зөвхөн удирдагчид төдийгүй Оросын эдийн засагт нөлөөлсөн гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Украинд явуулсан тусгай ажиллагааны улмаас хориг арга хэмжээ авсантай холбогдуулан Оросын зах зээлээс гарсан барууны компаниудын аж ахуйн нэгжүүдийг үндэсний болгох саналыг Нэгдсэн Орос нам гаргаад байгаа юм.
Эх сурвалж: INTERFAX