АНУ Украины нутаг дэвсгэрт биологийн зэвсэг бүтээгээгүй гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Украин АНУ-тай хамтарсан био лаборатори ажиллуулж байсан гэсэн Оросын мэдэгдлийн талаар тайлбар өгөхийг хүсэхэд Кирби “Бид Украинд биологийн зэвсэг бүтээгээгүй” хэмээн хариулжээ.
Өмнө нь ОХУ-ын Батлан хамгаалах яам Пентагонтой хамтарсан хөтөлбөрийн хүрээнд Украины нутаг дэвсгэрт аюултай халдварын эмгэг төрүүлэгч бичил биетүүдтэй ажилладаг 30 биологийн лаборатори ажиллаж байгааг мэдэгдсэн юм. Энэ тухай анхны мэдээг Украины Биологийн лабораторийн ажилтнууд Москвад илгээсэн байна.
Эх сурвалж: INTERFAX