Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн ажлын албанаас “Ерөнхийлөгчийг арав гаруй удаа алахыг оролдсон” хэмээн мэдээлжээ. Тодруулбал, В.Зеленскийн ажлын албаны даргын зөвлөх Михаил Подоляк “Украинская правда” сонинд өгсөн ярилцлагадаа түүний амийг хөнөөх оролдлого 10 гаруй удаа гарсан хэмээн өгүүлжээ.
Подоляк “Манай гадаадын түншүүд хоёр, гурван оролдлогын талаар ярьж байна. Ийм оролдлого арав гаруй байсан гэж үзэж байна. Украинд тагнуулын болон сөрөг тагнуулын хүчирхэг сүлжээ бий. Бид тэд бүгдийг хянаж байдаг. Өөрөөр хэлбэл, манай сөрөг тагнуулынхан ажиллаж байгаа бөгөөд бид бүх төлөвлөгөөний тухай мэдээлэлтэй байгаа” гэжээ.