Оросын эсрэг тулалдаж буй Украины Зэвсэгт хүчний үндсэрхэг үзэлтнүүд болон цэргүүдийг АНУ-ын тэрбумтан Жорж Сорос дэлхийн 2-р дайны үеийн Германы фашистуудтай адилтгажээ.
“Улбар шар хувьсгалын” гол ивээн тэтгэгч, загалмайлсан эцэг тэрбумтан Жорж Сорос Украины армийн үйл ажиллагааг ийм байдлаар үнэлсэн бөгөөд Украины Зэвсэгт хүчний үндэсний батальонуудын үйл ажиллагааны талаарх үнэлгээгээ твиттер хоёрдугаар сарын 26-нд хуудсандаа нийтэлсэн гэж Донецкийн улс төр судлаач Володимир Корнилов мэдэгджээ.
Корнилов түүний жиргээг “Өрнөдийнхөн Украины үндсэрхэг үзэлтнүүдийг гуравдугаар Рейхийн фашистуудтай харьцуулсан” хэмээн дүгнэснээс гадна түүний байр суурийг бараг хамгийн өндөр дээд магтаал хэмээн үзэж байгаагаа хэлжээ. Мөн тэрбээр, “Би эхэндээ үүнийг хуурамч гэж бодсон. Гэхдээ үгүй, Сорос үүнийг баталгаажуулсан твиттер хаяг мөн, тэр үүнийг олон нийтийн сүлжээнд бичсэн” хэмээжээ.
Эх сурвалж: ПРАВДА
1 comment
Энэ өвгөн монголын олон залуучуудын тархийг угааж хордуулаад явсан даа. Соросын сан байхгүй болсон боловч хордсон залуучууд нь хороо тараасаар л байгаа.