Ерөнхийлөгч Владимир Зеленский Украиныг НАТО-д элсүүлэх асуудлыг сонирхохоо больсон гэж Америкийн ABC телевизийн эфирт өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ. Түүнчлэн Киев Брюссельээс юу ч хүлээхгүй гэдгийг онцолжээ.
В.Зеленский барууны орнуудад хандан Украины агаарын орон зайг хамгаалах шаардлагатай байгааг дахин онцолж, АНУ болон НАТО-гаас тусламж хүссэн ч үр дүнт хүрэхгүй байгааг дурдаад Украины төлөө тэмцэхээс татгалзаж байгаа учраас НАТО-г сонирхохоо больсон хэмээжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын өчигдөр хэлэхдээ, Киев Крымийг Оросынх гэж хүлээн зөвшөөрөх, тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх гэсэн болзлыг биелүүлбэл Москва Украин дахь цэргийн тусгай ажиллагааг “нэг агшинд” зогсоож болно хэмээн мэдэгдээд байгаа юм.
3 comments
Цөмийн зэвсэг хаяулсан улс мөнрөд тэр улсынхаа хошногыг долоож байдаг юм биш үү.Японыг харахад.
Үнэн
Зелинский цэвэр цусны Еврей хүн байнлээ, өвөө эмээ нь хорих лагерт үхсэн. Еврей хүн тэр НАТО-д Украйныг авахгүй гэдэгийг сайн мэдэж байгаа даа