Украин төвийг сахихад бэлэн гэж В.Зеленский зарлав

2022-03-08 22:05
01

Зеленский: Би Украины төлөө дайтахаас татгалзсаных нь төлөө НАТО-д сэтгэл хөрсөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ABC News сувагт өгсөн ярилцлагандаа НАТО-г Украины төлөө дайтахаас татгалзсанаас болоод сэтгэл хөрсөн гэжээ.

«НАТО-гийн хувьд энэ эвсэл Украиныг хүлээн авахад бэлэн биш гэдгийг ойлгосон цагаас хойш би энэ асуудлаар хэдийн сэтгэл хөрсөн. Эвсэл Оростой зөрчилдөх, мөргөлдөхөөс болгоомжилж байна» хэмээн Зеленский ярьжээ.

Түүнчлэн НАТО-гийн хүчээр Украины дээгүүр нислэггүй бүс байгуулахаас татгалзсан нь бас нэг шалтгаан хэмээн тэрбээр тэмдэглэсэн байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский үүнээс өмнө Крым, Донбассын цаашдын хувь заяаг хэлэлцэхээ хүлээн зөвшөөрсөн.

Зеленский хэлэхдээ, Украин түр булаан эзлэгдсэн нутаг дэвсгэр, хүлээн зөвшөөрөгдөөгүй бүгд найрамдах улсуудын асуудлыг хэлэлцэх боломжгүй гэсэн. Эдгээр нутаг дэвсгэрийг зөвхөн Орос хүлээн зөвшөөрч, хаа сайгүй бүгд найрамдах улс гэж нэрлэж байгааг тэрбээр нэмж хэлжээ. Гэхдээ Ерөнхийлөгч Зеленский эдгээр нутаг дэвсгэрийн цаашдын хувь заяаны асуудлаар зөвшилцөж чадна гэдэгт итгэлтэйгээ байгаагаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: ГАЗЕТА