Март-8: Өмнө нь нүцгэн жагсаж байсан эмэгтэйчүүд талбай дээр гарч иржээ

2022-03-08 17:011min4
02
Тэдний анхны нүцгэн жагсаал 2017 оны хавар мөн л Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр болж байжээ.

Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ны баяр. Энэ өдөр Төв талбай хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Талбайд хэд хэдэн жагсаал болсны нэг нь “Бидэнд баярлах шалтгаан алга” гэсэн уриатай эмэгтэйчүүдийн жагсаал байв.

Жагсагч эмэгтэйчүүд өөрсдийгөө Монголын худалдааны салбарын төлөөлөгчид хэмээн танилцуулсан бөгөөд Төв талбайд анх удаа жагсаж байгаа биш. 2017 оноос эхлэн нүцгэн жагсаж олны гайхал, дургүйцэлийг төрүүлсэн бүсгүйчүүд байлаа.

Тэдний анхны нүцгэн жагсаал 2017 оны хавар мөн л Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр болж байжээ. Гэрэл зургийн дуранд үлдэж, интернэт хуудсуудыг дүүргэж байсан тэдний үе үеийн жагсаалын зургийг хүргэе. Мөн жагсаал бүр Төрийн ордонд болсон Эмэгтэйчүүдийн баярын арга хэмжээ, шагнал гардуулах ёслолтой давхцсан байгаа харагдаж байна.

 “Оффшорчдыг зайлуул”, “Хулгайлсан хөрөнгөө буцааж өг” гэх мэт уриатай тэдний анхны жагсаал 2017.03.08

Худалдаа эрхлэгчдийн төлөөлөл хэмээн танилцуулсан 2018 оны 1 сарын 29-ны өдрийн жагсаал

Бид яагаад ядуу амьдрах ёстой вэ зэрэг уриатай 2018 оны гуравдугаар сарын 8-ны жагсаал

 “Бидэнд баярлах шалтгаан алга” гэсэн уриатай өнөөдрийн жагсаал 2022.03.08

 

 

4 сэтгэгдэлтэй

  • Ха ха

    2022-03-08 17:28 at 17:28

    Юун ч нүцгэлэх дуртай юм дээ харуулах юмтай ч юм шиг

    Хариулах

    • Зочин

      2022-03-08 17:30 at 17:30

      Mundag emegteichuudiig demjij bn.

      Хариулах

  • bnuuhhh

    2022-03-08 17:34 at 17:34

    Ter deer suutsan zaluu xaan shig l bna aain

    Хариулах

  • Зочин

    2022-03-09 11:17 at 11:17

    Эх хүмүүс, эмэгтэй хүмүүс байж гутамшиг

    Хариулах

Зочин сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй