Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ны баяр. Энэ өдөр Төв талбай хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Талбайд хэд хэдэн жагсаал болсны нэг нь “Бидэнд баярлах шалтгаан алга” гэсэн уриатай эмэгтэйчүүдийн жагсаал байв.
Жагсагч эмэгтэйчүүд өөрсдийгөө Монголын худалдааны салбарын төлөөлөгчид хэмээн танилцуулсан бөгөөд банк, банк санхүүгийн байгууллагын зээлийн дарамт, түрээсийн төлбөрт дарлуулж байгаа. Хөдөлмөр эрхлэхийн тулд өдрийн зээл авдаг. Зээлсэн мөнгөө өдөр тутам төлдөг. Төлөөгүй хүмүүсийг зээлдүүлэгчид хүн явуулж дарамтлуулдаг талаар мэдэгдэж байна.
Мөн Төв талбайд хэсэг эмэгтэйчүүд хүүхдүүдийг цэцэрлэгт авахдаа шударга биш хандаж, сугалаагаар цэцэрлэг олгож байгаа нь шударга бус явдал хэмээн жагссан бол өөр нэг өнцөгт иргэн Хажидмаа Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийг шүүмжлэн эсэргүүцлээ илэрхийлж байлаа.
Үүнээс гадна өнөөдөр Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн одон медалиар шагнасан. Алдарт эхийн одонтой ээж нэгдсэн арга хэмжээнээс гарч ирсэн ээжүүд, одон медалиар шагнуулсан ээжүүд Төв талбай дээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хамтдаа өнжлөө.