Монгол улсын Засгийн газрын 2021 оны 11 сарын 17 өдрийн 352 тоот тогтоолоор Эх барихын тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор “Нийслэлийн өргөө амаржих газар”-ыг “Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, “Нийслэлийн хүрээ амаржих газар”-ыг “Хүрээ амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, “Нийслэлийн амгалан амаржих газар”-ыг “Амгалан амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болгон өөрчлөн зохион байгуулж, Эрүүл мэндийн яамны харьяанд ажиллуулахаар шийдвэрлэсэн билээ.
Засгийн газраас нийслэлийн 3 амаржих газарт шаардлагатай тоног төхөөрөмжийг ба хөрөнгө оруулалтыг үе шаттай шийдэж байна.
Энэхүү ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр Өргөө амаржих газар дээр ажиллан шаардлагтай 3.5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Мөн 547 сая төгрөгөөр хийгдэж буй засварын ажилтай танилцаа. Мөн тус эмнэлэгт шаардлагатай хүчилтөрөгчийн үйлдвэр, ариутгалын тоног төхөөрөмж болон удам зүйн лабораторийг шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа сайд мэдээлж ЭМЯ зүгээс 2022 онг Эрүүл мэндийн тусламж үйчлилгээний чанар, аюулгүй байдлын жил болгосонтой холбогдуулан эх барихын тусламж үйлчилгээг шинэ шатанд гарган ажиллахыг үүрэг болголоо.