Украины төлөөлөгчид хоёр нисдэг тэргээр ОХУ-тай хийх гурав дахь шатны хэлэлцээрт оролцохоор ирлээ. Энэ тухай ТАСС агентлаг мэдээлэв.
Оросын талын төлөөлөгчдийн тэргүүн, Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский Оросын тал хэлэлцээрт бэлэн, хүлээж байгаа хэмээн мэдэгджээ. Түүний хэлснээр, хэлэлцээний үеэр талууд улс төр, хүмүүнлэгийн тал дээр хэлэлцээ хийхээс гадна мөргөлдөөнийг цэргийн аргаар зохицуулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Оросын төлөөлөгчид хүмүүнлэгийн коридорын ажиллах горимын талаар “дахин нэг удаа” хэлэлцэх болно хэмээн тэр хэлжээ.
ОХУ-ын төлөөлөгчид Беларусийн Брестийн нисэх онгоцны буудалд Украины төлөөлөгчдөөс өмнө буусан бөгөөд хэлэлцээрт оролцож байгаа төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт ороогүй байна.
Хоёр дахь шатны хэлэлцээ энэ сарын 3-нд Беларусьт болсон бөгөөд талууд хүмүүнлэгийн коридорыг бий болгож, түр гал зогсоох боломжийн талаар тохиролцсон юм. Орос, Украины анхны хэлэлцээ хоёрдугаар сарын 28-нд Беларусийн Гомель мужид болж, хоёр тал ярилцаж болох нийтлэг ойлголттой болсон тухай мэдэгдэж байв.
Эх сурвалж: ГАЗЕТА