Вашингтон Оросын зэвсэг үйлдвэрлэгчдэд ноцтой хохирол учруулах, зэвсэгт хүчинд цохилт өгөхийн тулд тавьсан шинэ хориг арга хэмжээгээ буруу тооцоолсон гэж Хятадын Global Times сонин дүгнэжээ.
Оросын батлан хамгаалах салбар барууны технологиос хамааралгүй, бие даасан байдаг учраас хориг нь АНУ-д үр дүнгээ өгөхгүй. Эсрэгээрээ Оросын цэргийн техникийг жинхэнэ байлдааны нөхцөлд ашиглах болохыг харуулсан өндөр чанартай сурталчилгаа болж, Оросын зэвсгийн эрэлтийг нэмэгдүүлнэ гэж тус сонин бичжээ.
Global Times мөн ОХУ өөрийнх нь эсрэг тавьсан санхүүгийн хоригийг даван туулж чадна гэсэн бол дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банкны нэг Голдман Саксын эдийн засагч Клеменс Грейф Орос улс барууны хориг арга хэмжээний улмаас үүссэн нөхцөл байдлыг 6-9 сарын дотор амжилттай даван туулна хэмээн дүгнэжээ.
Эх сурвалж: RIA Новости