Судлаач Р.Болд Монголын үндэсний олон нийтийн телевиз болон Парламент телевизэд ОХУ, Украины зэвсэгт мөргөлдөөний талаар тойм ярилцлага өгчээ. Түүний ярилцлагаас түүвэрлэсэн дараах онцлох ишлэлүүдийг хүргэж байна.
-Энэ бол цэргийн тусгай ажиллагаа биш Украины одоогийн төр засгийн түлхэн унагаах улс төрийн өргөн цар хүрээтэй.
-Өрнөдөөс Украинд цэрэг, улс төрийн дэмжлэгийн хангалттай үзүүлж ирсэн. Гэхдээ зэр зэвсэг нийлүүлэхдээ хориглон хамгаалах зэвсэг л нийлүүлж байна. Нэгд, танк эсэргүүцэх пуужин. Хоёрт, агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг. Эдгээрийг нийлүүллээ гээд Украины зэвсэгт хүчний чадавх нэмэгдэх нь юу л бол. Цэргээ сайжруулах, менежментээ сайжруулахад мөн дэмжлэг үзүүлсэн. Гэхдээ энэ бол зөвхөн удирдлагын хэмжээнд. Яг Украинчуудын хүсээд байгаа хүнд зэвсэг, тэдэнтэй хамтарч дайтах асуудал яригдаагүй.
-ОХУ-ыг НАТО-оос салгаж байгаа буфер хоёр улс бол Беларусь, Украин. ОХУ тэднийг буфер хэвээр нь байлгах сонирхолтой байна.
-Энэ бүгдээс дөрвөн сургамж ирж байна.
Нэгд, хүчтэй удирдагч, сул удирдагчийн харьцаа, эерэг, сөрөг талыг бодох ёстой.
Хоёрт, тухайн нэг улс өөрийнхөө аюулгүй байдлыг хангах, хамгаалах арга хэмжээ нь нөгөө улсынхаа аюулгүй байдлын хэмжээг тэр хэмжээгээр сулруулж эмзэглүүлдэг гэдгийг бодох ёстой.
Гуравт, тухайн улс гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлаа хангах бодлого, үйл ажиллагаа явуулахдаа бусдын эрх ашгийг тооцох ёстой.
Дөрөвт, том гүрнүүд өөрийнхөө ашиг сонирхол, аюулгүй байдлаа цэргийн хүчээр хангах, хамгаалах хандлага энэ зуунд хэвээрээ л байна.
-Украин НАТО-ийн гишүүн биш. Тиймээс НАТО цэргээр хамгаалахгүй.
-Цэргийн үйл ажиллагаа гэнэт л болоогүй шүү дээ. Ийм зүйл болох нь цаг хугацааны асуудал юм байна гэдгийн шинждэг, тооцдог хүмүүс нь хэлсэн. 2021 оны долдугаар сард Путин орос болон украин хэл дээр “ОХУ, Украин бол нэг ард түмэн” гэх асуудлыг дэвшүүлсэн нийтлэл гаргасан. Үүнийг шинжээчид үйл ажиллагаа эхлэх дөхсөнийг мэдсэн.
-Бид ОХУ, Украинтай аль алинтай нь найрсаг харилцаатай. Энэ хоёр улс дайтаж, хүний амь үрэгдэж байгаа нь харамсалтай. Би хувь хүнийхээ хувьд байлдаанаа зогсоож, хоёр талын харилцаагаа яриа хэлэлцээгээр шийдвэрлээсэй гэж хүсэж байна.
-БНХАУ бусдын нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэдэг гэж мэдэгдсэн. Энэ л далдуураа бусдын нутаг руу халдаж болохгүй л гэсэн үг. Гэхдээ БНХАУ байр сууриа илэрхийлэхдээ АНУ-ыг шүүмжилсэн. АНУ Дэлхийн II дайнаас хойш хэчнээн улс бөмбөгдсөн бэ гэдэг жагсаалт гаргасан. Үүгээрээ ОХУ Украиныг бөмбөгдөхийг дэмжихгүй, гэхдээ цаана чинь танаас муухай бөмбөгддөг улс байгаа шүү гэдгээ илэрхийлсэн.
-Иргэд, төрийн бус байгууллага Орос-Украины асуудалд байр сууриа илэрхийлэх нь улс хоорондын харилцаанд нөлөөлөхгүй.
-Энэ үйл явдал Украиныг Европын холбооны гишүүн болох үйл явцыг түргэсгэнэ. Гэхдээ цаана нь нэг том асуудал байна. Турк улс Европын холбооны гишүүн болох гэж 20-оод жил хүлээж байна. Урдуур нь нэг улс дайрч ороод гишүүн болохоор Турк юу гэж бодох вэ. Нийт 40-өөд шалгуур байдгаас хоёр, гурваас бусдыг нь хангачихсан. Тэгэхээр улс төрийн бусад садаа бий л дээ.
-Нэг хэсэг нь энэ асуудалд олон юм дуугараад яахав, хоёр хөршдөө наалдаж байгаад болно гэсэн байр суурьтай байна. Энэ бол улс орноо тусгаарлаж байна гэсэн үг шүү.
Эх сурвалж: ITOIM
2 comments
Ер нь тусгаарлагдсан л улс шүү дээ. Орос улс байгаагүй бол бид ингэж том том ярьж бичиж чадах байсан уу л гэдэгээ бодож том хуцах хэрэгтэй. Сэм ах чинь, хөгшин европ чинь Монголд ер нь юу өгсийн. Хамаг үйлдвэр заводыг нь устгуулаад баахан халамж хүссэн ард түмэн болгож хувиргасан биз дээ.
Манай улс төр судлаачид цөөрөөд л байна Р.Болд сайн судлаач үндэсний аюулгүй байдлын талаар маш сайн ном бичсэн хүн одоо энэ хүн залуу хүн бэлдэж байхгүй бол чаашид ийм сайн хүнгүй болно зарим гайгүй юм болов уу гэсэн юмнууд мөнгө хараад урваад явчлаа