Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Спорт цогцолборын хашаанд баригдаж байсан орон сууцны барилгад гал гарсан тухай дуудлага Ням гаригийн 14:07 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Гал унтраах, аврах 10, 14, 18, 30 дугаар ангийн 40 гаруй алба хаагч, 7 автомашинтай гал түймрийг унтраахаар ажиллаж, 15:40 цагт галын тархалтыг зогсоолоо.
Мөн утаажилтын бүсээс барилгын ажил эрхэлж байсан 12 иргэний амь насыг аварч, галыг бүрэн унтрааж чадлаа.