Ц.Элбэгдорж: МИНИЙ ХУВЬД энэ дайныг эсэргүүцэж байгаа

2022-03-05 16:12
анан
МИНИЙ ХУВЬД энэ дайныг эсэргүүцэж байгаа Орос хүмүүс маш их байгаа. Сая саяаараа 5 жилийн шоронгоор, 10 жилийн шоронгоор айлгаад байхад ... одоо ОХУ-ын 40-өөд хотод дайны эсэргүүцлийн жагсаал гараад баривчлагдаад шорон руу явж байна

Ардчилсан Намын ээлжит бус XIII их хурал өнөөдөр МҮЭСТО-д танхим болон цахим хосолсон хэлбэрээр болж байна. Энэ үеэр экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгнээс товч хүргэж байна.

Украйны дайнтай холбоотой зүйл дээр хэлэхэд миний амьдралтай холбоотой, би тэнд усыг нь ууж явсан 5 жил тэнд сургуульд сурсан. Өөрийнхөө ханьтай тэнд анх танилцсан. Миний ууган хүү тэнд төрсөн юм. Тэр бүхнийг бодоод тэр хотуудыг харахын бол миний сэтгэл зүрхэнд ойрхон байдаг тийм зүйл ээ. ЗХУ руу Гитлерийн герман дайрч байх үед Монголчууд өнөөгийн Орос-д чадах чинээгээрээ туслаж байсан. Гэтэл эрх чөлөөтэй тусгаар тогтносон нэг орон руу ямар байр суурьтай байгаа вэ гэвэл МИНИЙ ХУВЬД энэ дайныг эсэргүүцэж байгаа Орос хүмүүс маш их байгаа. Сая саяаараа 5 жилийн шоронгоор, 10 жилийн шоронгоор айлгаад байхад … одоо ОХУ-ын 40-өөд хотод дайны эсэргүүцлийн жагсаал гараад баривчлагдаад шорон руу явж байна ХЭДЭН МЯНГААРАА .. бид дайныг эсэргүүцэж байгаа Оросын сая сая иргэдтэй хамт байгаа. Бид тэднийг дэмжиж байгаа. Нөгөө талд нь эх орноо, эрх чөлөөгөө хамгаалж зоригтойгоо тулалдаж байгаа байгаа Украйны ард түмнийг дэмжиж байгаа гэдгийг хэлэх ёстой. Украйн, Монгол 2-т нэг онцлогтой. Бидний дунд нэг л улс байгаа. Европын талд Украйн ардчилалсан эрх чөлөөтэй. Энэ асуудлаа өөрөө шийдэх гэж зүтгэж байгаа. Нөгөө талд Азид Монгол эрх чөлөө, ардчилалыг тунхаглаж зүтгэж яваа…