С.Эрдэнэ: Халтмаагийн Баттулга шиг улс орноо сүйрүүлсэн, АН-аас сүйрүүлсэн ийм лидер, удирдагч байгаагүй
2022-03-05 15:39

С.Эрдэнэ: -Бид Монголын ард түмэндээ өнөөдөр эрх чөлөө, шударга ёс, хувийн өмч, хувь хүний эрх чөлөөг авчирсан....
Ардчилсан Намын ээлжит бус XIII их хурал өнөөдөр МҮЭСТО-д танхим болон цахим хосолсон хэлбэрээр боллоо. Уг хуралд тус намын анхан шатны байгууллагаас ирсэн буюу 330 сум, 21 аймаг, есөн дүүргийн 1 392 төлөөлөгч оролцож байна.
Ардчилсан Намын ээлжит бус XIII их хурлаар намынхаа үндсэн дүрмэнд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий Сайд асан М.Энхсайхан, Шадар сайд асан Да.Ганболд нар оролцож, АН, улс орон, дэлхий дахинд тулгамдаад буй нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлэв.