Харьковоос гадаадын оюутнуудыг нүүлгэн шилжүүлэхэд барууныхан Украины эрх баригчдад нөлөөлнө хэмээн амласан ч хэн ч, юу ч хийгээгүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын агаарын тээврийн компанийн эмэгтэй нисэх багийнхантай уулзахдаа хэлжээ.
Украинд байгаа гадаад оюутнуудтай холбоотой нөхцөл байдлын талаар Украины одоогийн удирдлага болон Европын тэргүүлэх орнуудын удирдагчид болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бүгд мэдэж байсан. Тэд энэ талаар “Тийм ээ, мэдээжийн хэрэг, бид одоо бүгдийг шийднэ” гэсэн ч юу ч хийдээгүй.
Украины үндсэрхэг үзэлтнүүд энгийн иргэдийн ард тэд яг л амьд бамбай мэт нуугдаж байна. Гадаадын оюутнуудын ард нуугдаж байна. Тэд гадаадын иргэдийг барьцаалсан. Харьковт 6000 гаруй залуус, оюутнуудыг төмөр замын вокзалд гурав дахь өдрөө саатуулж байна. Залуус тэнд гурав дахь өдрөө хоригдож байна гэжээ.