БНХАУ-ын Агаарын цэргийн хүчний Агаар десантын корпусын анги нэгтгэлүүд түүхэндээ анх удаа Xian Y-20 цэргийн хүнд тээврийн онгоцны бие бүрэлдэхүүнээ бөөнөөр нь буулгах сургуулилт зохион байгуулжээ. Үүнээс өмнөхөн БНХАУ-ын Тэнгисийн цэргийн хүчний 14 том, 10 жижиг десантын хөлөг онгоцын эксадр Зүүн Хятадын тэнгист гарч ирсэн юм.
Тайвань үүнийг БНХАУ-тай зөрчилдөх ил аюул заналхийлэл хэмээн хүлээн авсан аж. Бээжингийн хувьд Тайванийг Хятадын нэг хэсэг гэж үздэгээ нуудаггүй. Харин ч нэгдэх нь зайлшгүй асуудал гэдэг. Эрт орой хэзээ нэгэн цагт эвээр байна уу, цэргийн замаар байна уу, ямар ч л байсан нэгдэнэ гэж үздэг.
Хоёрдугаар сарын 24-нд ОХУ-ын зэвсэгт хүчин Украины эсрэг цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлсэн. Оросын энэ үйл явдлыг Хятад анд нөхөд нь ашиглаж, барууны суртал ухуулгыг дэмжихгүй байгаа юм. Магадгүй хятадууд Украинд болж буй үйл явдалд АНУ, Европ ямар хариу үйлдэл үзүүлж буйг ажиглаад, Тайванийн хоолой руу ямар нэгэн үйлдэл хйивэл өөрсдөд нь ямар эрсдэл учрахыг дэнсэлсэн байх магадлалтай.
Вашингтон, Брюссель өдгөө Киевийн дуурьт анхаараад завгүй, Тайбэйд туслахтай манатай гэдгийг тооцоолсон биз ээ. Барууны орнуудын хувьд Оросын тухай ярьж байхад Хятад руу анхаарах ч сөхөөгүй байгаа юм. Тайвань ОХУ-ын эсрэг барууны хориг арга хэмжээний бодлогыг хүлээн зөвшөөрсөн гэж үзвэл Оросын тал нүүр бураагүй БНХАУ-ыг стратегийн түншийн хувьд дэмжиж болно.
Ерөнхийдөө Хятад хэр хол явахад бэлэн байгаа нь ойрын хугацаанд тодорхой болно. Учир нь Украйнд өрнөж буй үйл явц Бандерагийн дэглэм нуран унах дөхөж байгааг харуулж байгаа бөгөөд хятадуудын нөөц цаг хугацаа ч дуусах дөхөж байна.
Эх сурвалж: TOPWAR