Хүүхдийн тархины хэмжээ 5 нас хүрэхэд 90 хувь нь бүрэлдэн хөгжсөн байдаг. Тиймээс хүүхдийн хөгжлийн алтан үе буюу амьдралын эхний 1000 хоногийг чухалчилдаг. Хүүхдийн тархины хөгжлийг эрт үеэс дэмжих, насан туршийн эрүүл мэнд, сурч боловсрох үндэс суурийг нялх, балчир насанд тавих нь хувь хүний болон нийгмийн хөгжилд чухал нөлөөтэй. Энэ хүрээнд Эцэг эхэд зориулсан “Нялх, балчир насны хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг боловсруулж байгаа гэнэ.