Мягмар гарагт Apple компаниас ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч бүтээгдэхүүнээ тус улсад худалдаалахыг хориглосон. Хэдийгээр Apple компани нь тус улсад албан ёсны дэлгүүргүй ч бүтээгдэхүүнийг нь цахимаар худалдан авах, хүргэх боломжгүй болгожээ.
Энэхүү хориг арга хэмжээг дагаад Samsung гэх мэт өрсөлдөгч компаниудад адилхан хориг тавих ёстой гэсэн шахалт ирж байна. Гэхдээ Apple-ийн өрсөлдөгчид компаниуд Орос руу ихээхэн хэмжээний борлуулалт хийдэг учраас ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байгаа юм. Apple мөн Оросын төрийн хяналтад байдаг RT News, Sputnik News аппликэйшнийг ОХУ-аас бусад орнуудын App Store-оос хассан байна. Counterpoint Research компаниас өнгөрсөн онд тус улсад 32 сая орчим iPhone борлуулж, ухаалаг гар утасны зах зээлийн 15 орчим хувийг бүрдүүлдэг хэмээн мэдээлжээ.