ИНЕГ-ын дарга С.Мөнхсайхан өнөөдөр мэдээлэл хийлээ.
С.Мөнхсайхан: Үндэсний агаарын тээвэрлэгч компаниуд 2020 оноос эхлэн хүнд байдалд орсон. Зорчигч урсгал 80-90 хувь буурсан байгаа. Тэр дундаа олон улсын зорчигч урсгал 0 түвшинд хүртэл буурсан. Өнгөрсөн оны 3 дугаар сараас зорчигч урсгал болон ачаа тээвэр харьцангуй нэмэгдсэн. Энэ нь агаарын тээврийн компаниудын эдийн засагт шууд нөлөө үзүүлсэн байгаа.
Ойрын үед сэргэх ийм үр дүн харагдахгүй байна. Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанийн хувьд захиалгат нислэгүүдийг хийж байна. Та бүхэн мэдэж байгаа байх. Аялал жуулчлалын нислэгүүд болон Ази-Европын холбосон ачаа тээврийн нислэг хийж байгаа. Энэ утгаараа МИАТ компанийн үйл ажиллагаа харьцангуй сэргэж эхэлж байна.
Өнөөдрийн байдлаар МИАТ компани Бээжин-Улаанбаатар, Парисын чиглэлд ачаа тээвэр хийж байна. Буцаад Станбулаас Улаанбаатарын чиглэлд ачаа тээврийн карго нислэг хийж байна. Улаанбаатар-Тайландын чиглэлд аялал жуулчлалын нислэг хийж байна. Ингээд нислэгүүд сэргэх хандлага байсан хэдий ч Украины нөхцөл байдлаас болоод тодорхой саатал гарах юм шиг байна.