АНУ дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийг тогтворжуулахын тулд түүхий эдийн шинэ интервенц хийхэд бэлэн байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэнийг РИА Новости мэдээллээ.
Өнөөдөр АНУ 30 улстай хамтран дэлхийн өнцөг булан бүрээс 60 сая баррель газрын тос гаргаж байна. Бид стратегийн газрын тосны нөөцөөс 30 сая баррель нефть гаргаж, шаардлагатай бол холбоотнуудтайгаа хамт илүү ихийг хийхэд бэлэн байна” гэж Америкийн Ерөнхийлөгч Конгрессын Төлөөлөгчдийн танхим болон Сенатын өмнө үг хэлэхдээ мэдэгджээ.
Үүнээс гадна тэрбээр, АНУ-д хийгдэж байгаа дэд бүтцийн томоохон шинэчлэл нь Америкийг 21-р зууны эдийн засгийн өрсөлдөөнд ялалтад хүрэх замд оруулж, Хятадыг гүйцэх болно гэжээ.
Байден Украинд явуулж буй цэргийн ажиллагаатай холбогдуулан нөөцөөс 30 сая баррель газрын тос гаргах тушаал өгөөд байгаа юм байна. Энэ шийдвэр нь зах зээл, нийлүүлэлтийн томоохон тасалдлыг арилгахад туслах зорилготой гэж тэрбээр тайлбарлажээ.