Мал аж ахуйг анх дэлгэрүүлсэн Афанасьевын соёлын шинэ дурсгалуудыг Орос, Казахстаны мэргэжилтнүүд, Алтайн Улсын Их Сургуулийн археологичид олжээ. Тус бүс нутаг дахь эртний түүх, угсаатны соёлыг судлахаар 2021 оны долдугаар сард археологчид Сибирийн хамгийн эртний булшны нэг болох Усть-Теплайад ажлаа эхэлжээ.
Гурван метр орчим диаметртэй дугуй хэлбэртэй чулуун хэв маягтай, орой дээрээ жижиг овоотой байгууламжын ёроолоос архелогчид хөлийг нь нугалж, хэвтээ байрлалд оршуулсан хүний араг яс, шаазан сав, металл эд зүйлсийг олсон байна.
Эрдэмтдийн үзэж байгаагаар эдгээр дов толгод МЭӨ IV мянганы сүүл, III мянганы эхээр Алтайд мал аж ахуй, металлургийн ур чадварыг нутагшуулсан Афанасьевын соёлын төлөөлөгчдийн барьсан байгууламж хэмээн үзэж байна.
Афанасьевын соёл нь Саяно-Алтайн уулархаг нутаг, Тува, Тарбагатай, Тянь-Шань зэрэг өргөн уудам нутаг дэвсгэрт оршин тогтнож, Фергана, Шинжаанд хүрч байжээ. Тэд үхэр, бог мал маллан амьдарч байсан бөгөөд энэ бүс нутагт зэсийн хүдрийн анхны бүтээн байгуулалтууд хийгдаж байсны ул мөр архелогчдын олдвороос илэрчээ.
1 comment
Алтай Алтайн нуруу уугуул Монгол үндэстний өвөг дээдсийн нутаг