Валютын хэлбэлзлээс болж Орост iPhone утасны эрэлт нэмэгджээ. Оросууд iPhone утас идэвхтэй худалдан авч эхэлсэн тухай РИА Новости агентлагт жижиглэнгийн худалдаачид мэдээлжээ.
Даваа гаригт рублийн ханш бүх цаг үеийн хамгийн доод цэгтээ хүрч, түүхэн дээд амжилтыг эвдэн мягмар гаригийн үдээс хойш доллар 98 орчим рубль, евро 109 орчим рубльтэй тэнцэж эхэлжээ.
Гар утасны жижиглэнгийн худалдаачид “iPhone утасны зарим загвар, өнгө эрэлт ихтэй байгаа учраас илүү хурдан зарагдаж байгааг хэлсэн байна. Одоогийн байдлаар хэрэглэгчид зарим дэлгүүрээс iPhone-ыг хуучин үнээр олж авах боломжтойг мөн дурджээ.
Apple.com албан ёсны вэб сайт үнээ нэмээгүй байна.