Apple компани ОХУ-д Apple Pay болон бусад үйлчилгээгээ хязгаарлах болсноо зарлажээ. Тус компани бид халдлагын хариуд хэд хэдэн арга хэмжээ авч, Орос дахь бүх бүтээгдэхүүний борлуулалтыг зогсоосон. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-д бүтээгдэхүүн түгээх бүх сувгийн экспортыг зогсоосон.
Apple Pay болон бусад үйлчилгээ хязгаарлагдаж байна. “RT News” болон “Sputnik News” зэрэг ОХУ-ын төрийн мэдлийн хэвлэлийн агентлагууд App Store-оос үйлчилгээ авах боломжгүй. Мөн Украины иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс ОХУ-ын Apple газрын зураг дээрх замын хөдөлгөөн, ослын мэдээг хаасан гэж тус компанийн мэдэгдэлд дурджээ.
Хэдхэн хоногийн өмнө AMD болон Intel процессор үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ Орос руу түр тээвэрлэхгүй байх нь тодорхой болсон юм. ОХУ-ын компаниуд энэ шийдвэрийг үйлдвэрлэгчдээс нь утсаар болон мессежээр хүлээн авчээ. Хятадын төлөөлөгчид мөн Intel-ийн орон нутгийн оффисоос Орост процессор нийлүүлэхийг хориглосон тухай мэдэгдлийг хүлээн авчээ.